Thursday, September 10, 2009

ГОЛОМТ БАНКНЫ ТЭТГЭЛЭГ ГЭЖ ЮУ ВЭ?

ГОЛОМТ БАНКНЫ ТЭТГЭЛЭГ ГЭЖ ЮУ ВЭ?

Танилцуулга

ГОЛОМТ банк их дээд сургуульд амжилттай сайн суралцахын зэрэгцээ эрдэм шинжилгээ, судалгааны ажилд тодорхой амжилт гаргасан, төрөл бүрийн уралдаан тэмцээнд идэвхтэй оролцож зохих үр дүнд хүрсэн, оюутны зөвлөл болон нийгмийн аль нэг салбарт сонгуульт ажил гүйцэтгэдэг, чадварлаг мэргэжилтэн болохын төлөө шамдан суралцаж байгаа шилдэг оюутныг дэмжих зорилгоор Голомт банкны нэрэмжит тэтгэлэгт хөтөлбөрийг 2004 оноос эхлэн хэрэгжүүлж ирсэн.

Хэрхэн шалгаруулах вэ?

Шалгаруулах хугацаа: Жил бүрийн 10-р сард
Тэтгэлэг авах боломжтой оюутны тоо: 100
Тэтгэлгийн хэмжээ /жил/: 400 000 төгрөг
Тэтгэлгийн олгогдох хэлбэр: Сар болгон стипент хэлбэрээр, оюутны хөнгөлөлтийн ВИЗА картанд шилжүүлнэ.

Ямар шаардлага тавигдах вэ?

Мэргэжил: Магадлан итгэмжлэгдсэн их дээд сургууль байх. Мэргэжил харгалзахгүй.
Курс: 3-аас дээш курс
Сурлагын голч дүн: 3.5 ба түүнээс дээш эсвэл 92 % ба түүнээс дээш
Тусгай шаардлага: - Оюутны эрдэм шинжилгээ, судалгааны ажилд тодорхой амжилт гаргасан эсвэл шинжлэх ухааны тодорхой сэдвийн хүрээнд бүтээл туурвисан байх - Нийгэм, олон нийтийн ажил, урлаг, спортын аль нэг төрлөөр тодорхой амжилт гаргасан байвал сайн - Аль нэг гадаад хэлийг ахисан түвшинд эзэмшсэн байх

Ямар материал бүрдүүлэх вэ?

Анкет (загварын дагуу)
өргөдөл (загварын дагуу)
Сургуулийн албан бичиг, тодорхойлолт
Сургалтын албанаас баталгаажуулсан албан ёсны дүнгийн жагсаалт
Албан ажлын шугамаар өөрийгөө сайн мэдэх 2 хүний тодорхойлолт
Эрдэм шинжилгээний бүтээл, илтгэлийн жагсаалт эсвэл спорт, урлагаар амжилт гаргасан бол гэрчлэх үнэмлэх, дипломын хуулбар
Эзэмшсэн гадаад хэл дээр өөрийн ирээдүйн зорилго зорилт, мэргэжил, сонирхлын талаар 250-аас доошгүй үгэнд багтаан эссэ

2008-2009 оны хичээлийн жилийн тэтгэлэгийн материалыг 10 сарын 13 -ныг дуустал Голомт банкны төв байранд хүлээж авна.
Анкет татаж авах

“Хөх сүлд соёл” сангийн “БОЛОВСРОЛЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ МОНГОЛД-2009” оюутны сургалтын тэтгэлэгт хөтөлбөрийн журам

“Хөх сүлд соёл” сангийн “БОЛОВСРОЛЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ МОНГОЛД-2009”
оюутны сургалтын тэтгэлэгт хөтөлбөрийн журам

Хөтөлбөрийн зорилго

Монгол улсад өндөр боловсрол, мэдлэгтэй, чадварлаг хүний нөөц бүрдүүлэхэд хувь нэмэр оруулах зорилгоор “Хөх сүлд” группын “Хөх Сүлд Соёл” сан оюутны тэтгэлэгт хөтөлбөрийг боловсруулан их, дээд сургуулиудад суралцаж буй оюутан, сурагчдад сургалтын тэтгэлэг олгохоор шийдвэрлэж, 3 дахь жилдээ явуулж байна.

Тэтгэлэг хүсэгчдэд тавигдах шаардлага

  1. Монгол улсын иргэн байх.
  2. Өрхийн орлогоо үнэн зөв тодорхойлж, засаг захиргааны нэгжээр баталгаажуулсан байх.
  3. Хөтөлбөрт хамрагдах оюутнууд магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургуульд 3.5-с дээш голч дүнтэй /92%иас дээш/ суралцсан байна.
  4. ЕБС-г онц, сайн дүнтэй /90-%-èàñ äýýø/ төгсөж, их дээд сургуульд суралцах эрхтэй оюутан байна.
  5. Сурлагын дүн сургалтын албаар баталгаажсан байх.
  6. Мөн оюутан сурагчид нь эрдэм шинжилгээ, судалгааны ажил хийж, амжилт гаргасан, улсын хэмжээний урлаг, спортын уралдаан тэмцээнд оролцож, байр эзэлсэн, нийгмийн идэвхи зүтгэлтэй манлайлах ур чадварыг эзэмшсэн бол шалгаруулалтанд орох нөхцөл болно. Дээрхи шалгуурт тэнцэж байгаа оюутнууд 3.4-оос дээш голч дүнтэй суралцсан байж болно.

Тэтгэлэг хүсэгчийн бүрдүүлэх материал

  1. Анкет / татаж авах /
  2. Нэг хувь цээж зураг / 3x4 хэмжээтэй /
  3. Иргэний үнэмлэхийн хуулбар
  4. Өмнөх курсуудын дүнгийн жагсаалт /голч дүнг заавал бичсэн байх/
  5. Их, дээд сургуульд шинээр элссэн оюутан ЕБС-ийн гэрчилгээ, хуулбарын хамт, мөн их дээд сургуульд элссэн эрхийн бичиг, хуулбарын хамт
  6. Өрхийн ам бүлийн болон орлогын тодорхойлолт /хороо хориноос авах/
  7. Гэр бүлд ажил хийдэг гишүүдийн цалингийн тодорхойлолт, тэтгэвэр тэтгэмж авдаг бол зохих байгууллагын тодорхойлолт
  8. Хөтөлбөрт хамруулахыг хүссэн эрдмийн зөвлөлийн болон тэнхимийн эрхлэгчийн тодорхойлолт
  9. Өргөдөл
  10. Эссе. Дараах сэдвээс аль нэгийг сонгоно. / 1. Чи хэний манаач вэ?, 2. Баян Монголд согтуу иргэн бий юу?, 3. Газрын баялаг, миний баялаг, 4. Мэдлэг хөрөнгө мөн үү?, 5. Байгаль эх гомддог уу?, 6. Хог мөнгө мөн үү?, 7. Нүгэлд хэмжээ бий юу?, 8. Хөх толбо миний илэрхийлэл, 9. Монгол хөгжих үү?, 10. Тэтгэлэг танд ямар нөлөө үзүүлдэг вэ? / 2-3 хуудас, Times new roman font-оор, size-12-оор бичигдсэн байх/
  11. Бүртгэлийн хураамж 3 000 төгрөг.

Тэтгэлэг хөтөлбөрийн материал хүлээн авах, шалгаруулалт

  1. Материалыг 2009 оны 07 сарын 14-ноос 8 ñàðûí 31-íûã äóóñòàë ажлын өдрүүдэд 1000 цагаас 1700 цагийн хооронд “Хөх сүлд соёл” сангийн байранд хүлээн авна.
  2. Зөвхөн материалын шаардлага хангасан оюутнууд ярилцлаганд орно. Болзол хангасан оюутан, сурагчид ерөнхий мэдлэгийн болон сэтгэлгээний чадамжийн шалгалтанд орно.
  3. Тэтгэлэгт хамрагдах болзол хангасан оюутан, сурагчдын материалыг “Хөх сүлд соёл” сангийн шалгаруулах комисс тухай бүр хэлэлцэж, шийдвэр гарган эрхийн бичиг олгоно.

Хөтөлбөрт хамрагсдын хүлээх үүрэг

  1. Тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдсан оюутнууд “Хөх сүлд хөгжил” клубын гишүүнээр элсэх ба клубээс явуулах үйл ажиллагаанд идэвхи санаачлагатай оролцож, нийгэмд тустай төсөл боловсруулж хэрэгжүүлэх үүрэг хүлээнэ.
  2. Тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдсан оюутнууд сурлагын үзүүлэлтээ байнга ахиулж байх бөгөөд хагас жил тутам сургалтын албаар баталгаажуулсан дүнгийн үзүүлэлтээ тайлагнаж байна.
Жич: Зарласан хугацаанд ярилцлаганд ороогүй оюутнууд дахин шалгаруулалтанд орох боломжгүйг анхаарна уу. Шалгаруулалтанд орохоор бүрдүүлсэн материалыг буцаан олгохгүй болно

ОЮУТНЫ ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨР

ОЮУТНЫ ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨР

Мэдээлэл, Харилцаа Холбоо, Технологийн Газраас санаачлан хүний нөөцийн хөгжлийг дэмжих зорилгоор тус салбарын дотоодын их дээд сургуульд суралцагч оюутнуудад зориулсан БНСУ-ын Тайхан корпорацийн нэрэмжит уламжлалт “Скай-Тайхан” тэтгэлгийг олгох гэж байна.

Тэтгэлэгт хамрагдах оюутнууд нь дараахь шаардлагуудыг хангасан байвал зохино. Үүнд:

• Тэтгэлэг хүсэгчийн үнэлгээний голч дүн нь тухайн оюутны сурч байгаа сургуулийн мөрддөг үнэлгээний системийн хамгийн өндөр онооны 85%-ийг хангасан байх хэрэгтэй,
• Дотоодын их, дээд сургуульд мэдээллийн технологи болон харилцаа холбооны чиглэлээр суралцдаг байх,
• Суралцаж буй мэргэжлээрээ цаашид үргэлжлүүлэн суралцах болон ажиллах чин хүсэл эрмэлзэлтэй байх, /сургуулийн тодорхойлолт/
• 2007-2008 оны хичээлийн жилд 2 буюу 3 дугаар ангид дэвшин суралцаж байх (дипломын ажил хийх гэж байгаа болон 4 ба түүнээс дээших жилдээ суралцаж байгаа оюутнуудад хамаарахгүй),
• Зан төлөв болон ёс суртахууны хувьд төлөвшсөн байх, /сургуулийн тодорхойлолт/
• Сургалтын төлбөрөө хувиараа төлдөг, /сургуулийн тодорхойлолт/

Тэтгэлэгт хамрагдах оюутнууд нь дараахь материалыг бүрдүүлнэ.
Үүнд:

• МХХТГ-аас бэлдсэн өргөдлийн маягтыг бөглөх
• Хоёр хувь цээж зураг /3х4/,
• Сурлагын дүнгийн тодорхойлолт /хичээл тус бүрээр/,
• Эссэ /эзэмшиж буй мэргэжил, ирээдүйд хийх ажил амьдралынхаа зорилгыг 1000 үгэнд багтаан бичих/,
• Ар гэрийн байдал болон өөрийн тухай дэлгэрэнгүй бичсэн хувийн өргөдөл,
• Оршин сууж буй хорооноосоо авсан өрхийн орлого болон гэр бүлийн талаархи тодорхойлолт,
• Бусад гавьяа шагнал.

РИО ТИНТО МОНГОЛИА ДЭЭД БОЛОВСРОЛЫН ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨР 2009-2010

РИО ТИНТО МОНГОЛИА
ДЭЭД БОЛОВСРОЛЫН ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨР 2009-2010

Рио Тинто нь дэлхийн тэргүүлэх уул уурхайн групп бөгөөд Зүүн Өмнөд Ази , Австрали, Өмнөд болон Хойд Америк , Европ, Африкт уул уурхайн үйлдвэрлэл эрхэлдэг. Тус групп хувьцаа эзэмшигчиддээ хамгийн өндөр ашиг хүртээх, олон жилийн нөөцтэй, томоохон хэмжээний уурхайн төслүүдийг хэрэгжүүлж ирсэн удаан жилийн туршлагатай бөгөөд уул уурхайн ашигт малтмалын бизнесийг алсын хараатай, хариуцлагатай арга барилаар хийсээр ирсэн. Үндсэн бүтээгдэхүүнүүд нь хөнгөн цагааны боракс, нүүрс , зэс, алмаз, алт, төмрийн хүдэр, давс, талк, титанум диоксид зэрэг хөгжингүй болоод хөгжиж буй орнуудын эдийн засгийн хөгжил дэвшилд чухал шаардлагатай материалууд байдаг.

Дэлхийн уул уурхайн тэргүүлэгч компани болох Рио Тинто компани Айвенхоу Майнз компанитай 2006 оны 10-р сарын 18-ны өдрөөс стратегийн түншлэл байгуулсан ба Өмнө-Говь дахь Оюу-Толгойн алт зэсийн уурхайд хамтран ажиллахаар болсон. Оюу толгой төслийн хөрөнгө оруулалтын гэрээ хүлээгдэж байгаа бөгөөд батлагдвал олборлох үйл ажиллагаа эхлэх юм.

Рио Тинто Монголиа , Айвенхоу Майнз компани Зориг сантай хамтран Рио Тинто Монголиа дээд боловсролын 2009-2010 оны хичээлийн жилийн тэтгэлэгт хөтөлбөрийн зарыг хүргэж байна. Хөтөлбөр нь олон улсын болон өөрийн орны уул уурхайн салбарын үйл ажиллагаанд Монгол залуусыг идэвхтэй оролцуулж, тэднийг чадавхжуулах зорилготой.

Хөтөлбөрт дотоодын их дээд сургуулийн өдрийн ангийн 3, 4-р дамжааны Хууль, Эдийн засаг, Санхүү, Геологи, Инженер геологи, Гидрогеологи, Геодези, Геофизик, Геоэкологи, Ашигт малтмалын эрэл хайгуул, Ашигт малтмал баяжуулалтын технологи, Уулын ба ашиглалтын технологи, Хайгуулын өрөмдлөгийн техник технологи, Эдэлбэр газрын кадастр, Маркшейдр, Уул уурхайн менежментийн чиглэлээр суралцаж буй Монгол улсын иргэд оролцож болно.

Шалгарсан 5 оюутанд сургалтын төлбөрөөс гадна сар бүрийн 200 ам,долларын тэтгэлэг олгоно.

Бүрдүүлэх материал:
- Товч анкет /маягтийг татаж авах/
- Тэтгэлэгт хамрагдахыг хүссэн өргөдөл
- Цээж зураг 1%
- 1,2-р дамжааны дүнгийн хуулбар
- Хичээл орж байсан 2 багшийн тухайн оюутны талаарх тодорхойлолт
захидал
- Сургуулийн тодорхойлолт
- Өрхийн орлогын тодорхойлолт /Хорооны засаг даргаас/
- Одоо суралцаж буй мэргэжилээ ямар учраас сонгосон бэ? Энэ нь Монголын уул уурхай, ашигт малтмалын салбарын хөгжилд ямар нөлөө үзүүлэх вэ? гэсэн сэдэвтэй 500 үгтэй эссэ.

Сонирхсон оюутнууд материалаа бүрдүүлэн дараах хаягаар ирүүлнэ үү.

Рио Тинто Монголиа дээд боловсролын тэтгэлэгт хөтөлбөрт
Төв шуудан , ш/х-357
Улаанбаатар хот 14210 шуудангийн хаягаар илгээх буюу
Зориг сан
Энхтайвны өргөн чөлөө 17
Улаанбаатар хот хаягаар авчирч өгнө үү.
Өргөдлийг 2009 оны 9-р сарын 7-ны өдрийн 16.00 цаг хүртэл хүлээж авах бөгөөд эхний шатанд шалгарсан оюутнуудтай 2009 оны 9-р сарын 12-13-нд гарцаарчилсан ярилцлаган хийнэ.
Лавлах утас: 315444

Зориг сангийн нэрэмжит тэтгэлэг

ИХ ДЭЭД СУРГУУЛИЙН
ОЮУТНУУДАД ЗОРИУЛСАН ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨР

Швейцарийн хөгжлийн агентлаг, Зориг сантай хамтран хэрэгжүүлдэг “Оюутны сургалтын тэтгэлэгт хөтөлбөр” 2008-2009 оны хичээлийн жилд тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдсан сурлагын амжилт, нийгмийн идэвх зэргээ бууруулаагүй оюутнуудыг 2009-2010 оны тэтгэлэгт хөтөлбөртөө тодорхой шалгуураар хамруулах боллоо.


Бүрдүүлэх материал:
-2008-2009 оны хичээлийн жилийн сурлагын дүн
-2008-2009 онд тэтгэлэг авч байх хугацаанд оюутны эрдэм шинжилгээний хурал, илтгэлийн уралдаан гэх мэт-уралдаан тэмцээнд оролцсон эсэх /сертфикат, батламж зэргийн хуулбар/
Тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдаж байх хугацаанд өөрт болон өөрийн амьдралд гарсан өөрчлөлтүүдийн талаар тайлан /нэг нүүр/
Бүрдүүлсэн материалыг 2009 оны 9-р сарын 7-ныг дуустал хүлээн авах ба хугацаа хэтэрсэн материалыг хүлээн авахгүй.

Монгол улсад шинэ залуу, чадварлаг боловсон хүчнийг бэлтгэх ажил нь цаашдын тогтвортой хөгжлийн гол түлхүүр билээ. Иймээс Зориг сан Швейцарийн хөгжлийн агентлагтай (SDC) хамтран дотоодын их дээд сургуулиудад амжилттай суралцаж буй оюутнуудыг дэмжих зорилгоор 2009-2010 оны хичээлийн жилийн тэтгэлэгт хөтөлбөрийнг зарлаж байна.


Тэтгэлэгт хөтөлбөрийн зорилго:
Сурлагын амжилт, нийгмийн идэвхи зүтгэлээр тэргүүлж буй хэдийн ч санхүүгийн тодорхой бэрхшээлийн улмаас үргэлжлүүлэн суралцахад хүндрэлтэй байгаа оюутнуудыг урамшуулах, тэдний нийгмийн амьдралын идэвхи оролцоог хөхиүлэн дэмжих зорилготой.
Хөтөлбөрт хамруулдах шалгуурууд:
- Дотоодын их дээд сургуулийн 2 болон түүнээс дээш курсийн үндсэн ангид суралцаж буй Монгол Улсын иргэн
- Гэр бүл нь амжиргааны баталгаажих төвшинөөс доогуур орлоготой буюу сургалтын төлбөрийг төлөх санхүүгийн боломжгүй
- Сурлагын голч дүн 3,2 ба түүнээс дээш байх
- Оюутан залуучуудын дунд зохиогддог нийгмийн аливаа үйл ажиллагаанд манлайлан оролцдог
Жич:
1. Хөтөлбөрт хамрагдах оюуныг шалгаруулахдаа хөдөө орон нутгийн буюу хот суурин газар шилжин суурьшсан амьжиргааны түвшин доогуур өрхийн хүүхдүүдийг түлхүү харгалзан үзэх болно.
2. Дээрх хөтөлбөрт бусад эх үүсвэрээс тэтгэлэг авч буй оюутнууд хамрагдах боломжгүй.
Хөтөлбөрт хамрагдагсдад тавигдах шаардлага:
Тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдсан оюутнууд хамтран нийгэмд тустай жижиг хэмжээний төсөл боловсруулан хэрэгжүүлнэ.
Бүрдүүлэх материал:
- Өргөдлийн маягт (Зориг сангаас бэлтгэсэн маягт бөглөх)
- Сургуулийн тодорхойлолт
- Хоёроос доошгүй багшийн тодорхойлолт (Зориг сангаас бэлтгэсэн маягт бөглөх)
- Суралцсан хугацааны дүнгийн хуулбар
- Өрхийн ам бүл, орлогын тодорхойлолт (Харьяа хороо буюу багийн засаг даргын тодорхойлолт, эцэг эхийн цалингийн тодохойлолт)
- Нийгмийн идэвхи оролцоог үнэлсэн тодорхойлолтууд
- Нэг хувь цээж зураг
- “Тэтгэлэгт хөтөлбөрт өрсөлдөх миний давуу талууд” гэсэн сэдвээр 500 үгтэй эссэ бичих
Шалгаруулалт:
Урьдчилсан шалгаруулалтыг бүрдүүлсэн материалыг үндэслэн, дээр дурдсан шалгуурын дагуу явуулна. Шалгарсан оюутнуудыг ганцаарчилсан ярилцлаганд урьж, ярилцлагын үр дүнгээр эцсийн шалгаруулалтыг хийнэ. Шалгаруулалтыг Зориг сан болон SDC ажилтнуудаас бүрдсэн комисс зохион байгуулна.
Хөтөлбөрт хамрагдах хүсэлтэй оюутнууд шаардлагатай материалыг 2009- оны 9-р сарын 11-ний дотор бүрдүүлэн Зориг санд хүргүүлнэ.

Маягт татаж авах

Маягт татаж авах

Зориг сан
Шуудангийн хаяг: Төв шуудан, ш/х 357 Утас: 315444
Байршил: Энхтайвны өргөн чөлөө 17 Email: zorigfoundation@hotmail.com

Хугацаа хоцорсон материалыг хүлээн авахгүй бөгөөд хүлээн авсан материалыг буцааж олгохгүй.

Голомт банкны нэрэмжит тэтгэлэг

ГОЛОМТ БАНКНЫ НЭРЭМЖИТ ТЭТГЭЛЭГ


Их дээд сургуульд амжилттай сайн суралцаж байгаа шилдэг оюутны оюуны хєдєлмєрийг vнэлэх, цаашид сурч боловсрох хvсэл эрмэлзлэлийг єрнvvлэх, мэдлэг боловсролтой мэргэжилтэн болохыг дэмжих зорилгоор энэхvv хєтєлбєрийг 2004 оны 1 сараас эхлэн хэрэгжvvлж байна.


Тавигдах шаардлага

1. Голч дvн -3.5 дээш
2. Оюутны ЭША -д тодорхой амжилт гаргасан байх
3. Нийгэм , олон нийтийн ажил, урлаг, спортын аль нэг тєрлєєр тодорхой амжилт гаргасан байвал сайн .
4. Эзэмшсэн гадаад хэл дээр єєрийн ирээдvйн зорилго ,зорилтын талаар 250 vгтэй "Essay" бичиж ирvvлэх

Хамрах хvрээ

Тэтгэлэгт 3-аас дээш дамжааны оюутнууд хамрагдана.

Бvрдvvлэх материал :

1. ґргєдєл / загварын дагуу/
2. Анкет /загварын дагуу/
3. Суралцаж буй сургуулийн тодорхойлолт , сургалтын албаны баталгаажуулсан дvнгийн жагсаалт
4. ґєрийгєє сайн мэдэх 2 хvний тодорхойлолт
5. Эрдэм шинжилгээний бvтээл , илтгэлийн жагсаалт эсвэл спорт, урлагаар амжилт гаргасан бол гэрчлэх vнэмлэхийн баталгаажуулсан хуулбар