Thursday, September 10, 2009

РИО ТИНТО МОНГОЛИА ДЭЭД БОЛОВСРОЛЫН ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨР 2009-2010

РИО ТИНТО МОНГОЛИА
ДЭЭД БОЛОВСРОЛЫН ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨР 2009-2010

Рио Тинто нь дэлхийн тэргүүлэх уул уурхайн групп бөгөөд Зүүн Өмнөд Ази , Австрали, Өмнөд болон Хойд Америк , Европ, Африкт уул уурхайн үйлдвэрлэл эрхэлдэг. Тус групп хувьцаа эзэмшигчиддээ хамгийн өндөр ашиг хүртээх, олон жилийн нөөцтэй, томоохон хэмжээний уурхайн төслүүдийг хэрэгжүүлж ирсэн удаан жилийн туршлагатай бөгөөд уул уурхайн ашигт малтмалын бизнесийг алсын хараатай, хариуцлагатай арга барилаар хийсээр ирсэн. Үндсэн бүтээгдэхүүнүүд нь хөнгөн цагааны боракс, нүүрс , зэс, алмаз, алт, төмрийн хүдэр, давс, талк, титанум диоксид зэрэг хөгжингүй болоод хөгжиж буй орнуудын эдийн засгийн хөгжил дэвшилд чухал шаардлагатай материалууд байдаг.

Дэлхийн уул уурхайн тэргүүлэгч компани болох Рио Тинто компани Айвенхоу Майнз компанитай 2006 оны 10-р сарын 18-ны өдрөөс стратегийн түншлэл байгуулсан ба Өмнө-Говь дахь Оюу-Толгойн алт зэсийн уурхайд хамтран ажиллахаар болсон. Оюу толгой төслийн хөрөнгө оруулалтын гэрээ хүлээгдэж байгаа бөгөөд батлагдвал олборлох үйл ажиллагаа эхлэх юм.

Рио Тинто Монголиа , Айвенхоу Майнз компани Зориг сантай хамтран Рио Тинто Монголиа дээд боловсролын 2009-2010 оны хичээлийн жилийн тэтгэлэгт хөтөлбөрийн зарыг хүргэж байна. Хөтөлбөр нь олон улсын болон өөрийн орны уул уурхайн салбарын үйл ажиллагаанд Монгол залуусыг идэвхтэй оролцуулж, тэднийг чадавхжуулах зорилготой.

Хөтөлбөрт дотоодын их дээд сургуулийн өдрийн ангийн 3, 4-р дамжааны Хууль, Эдийн засаг, Санхүү, Геологи, Инженер геологи, Гидрогеологи, Геодези, Геофизик, Геоэкологи, Ашигт малтмалын эрэл хайгуул, Ашигт малтмал баяжуулалтын технологи, Уулын ба ашиглалтын технологи, Хайгуулын өрөмдлөгийн техник технологи, Эдэлбэр газрын кадастр, Маркшейдр, Уул уурхайн менежментийн чиглэлээр суралцаж буй Монгол улсын иргэд оролцож болно.

Шалгарсан 5 оюутанд сургалтын төлбөрөөс гадна сар бүрийн 200 ам,долларын тэтгэлэг олгоно.

Бүрдүүлэх материал:
- Товч анкет /маягтийг татаж авах/
- Тэтгэлэгт хамрагдахыг хүссэн өргөдөл
- Цээж зураг 1%
- 1,2-р дамжааны дүнгийн хуулбар
- Хичээл орж байсан 2 багшийн тухайн оюутны талаарх тодорхойлолт
захидал
- Сургуулийн тодорхойлолт
- Өрхийн орлогын тодорхойлолт /Хорооны засаг даргаас/
- Одоо суралцаж буй мэргэжилээ ямар учраас сонгосон бэ? Энэ нь Монголын уул уурхай, ашигт малтмалын салбарын хөгжилд ямар нөлөө үзүүлэх вэ? гэсэн сэдэвтэй 500 үгтэй эссэ.

Сонирхсон оюутнууд материалаа бүрдүүлэн дараах хаягаар ирүүлнэ үү.

Рио Тинто Монголиа дээд боловсролын тэтгэлэгт хөтөлбөрт
Төв шуудан , ш/х-357
Улаанбаатар хот 14210 шуудангийн хаягаар илгээх буюу
Зориг сан
Энхтайвны өргөн чөлөө 17
Улаанбаатар хот хаягаар авчирч өгнө үү.
Өргөдлийг 2009 оны 9-р сарын 7-ны өдрийн 16.00 цаг хүртэл хүлээж авах бөгөөд эхний шатанд шалгарсан оюутнуудтай 2009 оны 9-р сарын 12-13-нд гарцаарчилсан ярилцлаган хийнэ.
Лавлах утас: 315444

No comments:

Post a Comment