Thursday, September 10, 2009

ОЮУТНЫ ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨР

ОЮУТНЫ ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨР

Мэдээлэл, Харилцаа Холбоо, Технологийн Газраас санаачлан хүний нөөцийн хөгжлийг дэмжих зорилгоор тус салбарын дотоодын их дээд сургуульд суралцагч оюутнуудад зориулсан БНСУ-ын Тайхан корпорацийн нэрэмжит уламжлалт “Скай-Тайхан” тэтгэлгийг олгох гэж байна.

Тэтгэлэгт хамрагдах оюутнууд нь дараахь шаардлагуудыг хангасан байвал зохино. Үүнд:

• Тэтгэлэг хүсэгчийн үнэлгээний голч дүн нь тухайн оюутны сурч байгаа сургуулийн мөрддөг үнэлгээний системийн хамгийн өндөр онооны 85%-ийг хангасан байх хэрэгтэй,
• Дотоодын их, дээд сургуульд мэдээллийн технологи болон харилцаа холбооны чиглэлээр суралцдаг байх,
• Суралцаж буй мэргэжлээрээ цаашид үргэлжлүүлэн суралцах болон ажиллах чин хүсэл эрмэлзэлтэй байх, /сургуулийн тодорхойлолт/
• 2007-2008 оны хичээлийн жилд 2 буюу 3 дугаар ангид дэвшин суралцаж байх (дипломын ажил хийх гэж байгаа болон 4 ба түүнээс дээших жилдээ суралцаж байгаа оюутнуудад хамаарахгүй),
• Зан төлөв болон ёс суртахууны хувьд төлөвшсөн байх, /сургуулийн тодорхойлолт/
• Сургалтын төлбөрөө хувиараа төлдөг, /сургуулийн тодорхойлолт/

Тэтгэлэгт хамрагдах оюутнууд нь дараахь материалыг бүрдүүлнэ.
Үүнд:

• МХХТГ-аас бэлдсэн өргөдлийн маягтыг бөглөх
• Хоёр хувь цээж зураг /3х4/,
• Сурлагын дүнгийн тодорхойлолт /хичээл тус бүрээр/,
• Эссэ /эзэмшиж буй мэргэжил, ирээдүйд хийх ажил амьдралынхаа зорилгыг 1000 үгэнд багтаан бичих/,
• Ар гэрийн байдал болон өөрийн тухай дэлгэрэнгүй бичсэн хувийн өргөдөл,
• Оршин сууж буй хорооноосоо авсан өрхийн орлого болон гэр бүлийн талаархи тодорхойлолт,
• Бусад гавьяа шагнал.

No comments:

Post a Comment