Thursday, September 10, 2009

Зориг сангийн нэрэмжит тэтгэлэг

ИХ ДЭЭД СУРГУУЛИЙН
ОЮУТНУУДАД ЗОРИУЛСАН ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨР

Швейцарийн хөгжлийн агентлаг, Зориг сантай хамтран хэрэгжүүлдэг “Оюутны сургалтын тэтгэлэгт хөтөлбөр” 2008-2009 оны хичээлийн жилд тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдсан сурлагын амжилт, нийгмийн идэвх зэргээ бууруулаагүй оюутнуудыг 2009-2010 оны тэтгэлэгт хөтөлбөртөө тодорхой шалгуураар хамруулах боллоо.


Бүрдүүлэх материал:
-2008-2009 оны хичээлийн жилийн сурлагын дүн
-2008-2009 онд тэтгэлэг авч байх хугацаанд оюутны эрдэм шинжилгээний хурал, илтгэлийн уралдаан гэх мэт-уралдаан тэмцээнд оролцсон эсэх /сертфикат, батламж зэргийн хуулбар/
Тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдаж байх хугацаанд өөрт болон өөрийн амьдралд гарсан өөрчлөлтүүдийн талаар тайлан /нэг нүүр/
Бүрдүүлсэн материалыг 2009 оны 9-р сарын 7-ныг дуустал хүлээн авах ба хугацаа хэтэрсэн материалыг хүлээн авахгүй.

Монгол улсад шинэ залуу, чадварлаг боловсон хүчнийг бэлтгэх ажил нь цаашдын тогтвортой хөгжлийн гол түлхүүр билээ. Иймээс Зориг сан Швейцарийн хөгжлийн агентлагтай (SDC) хамтран дотоодын их дээд сургуулиудад амжилттай суралцаж буй оюутнуудыг дэмжих зорилгоор 2009-2010 оны хичээлийн жилийн тэтгэлэгт хөтөлбөрийнг зарлаж байна.


Тэтгэлэгт хөтөлбөрийн зорилго:
Сурлагын амжилт, нийгмийн идэвхи зүтгэлээр тэргүүлж буй хэдийн ч санхүүгийн тодорхой бэрхшээлийн улмаас үргэлжлүүлэн суралцахад хүндрэлтэй байгаа оюутнуудыг урамшуулах, тэдний нийгмийн амьдралын идэвхи оролцоог хөхиүлэн дэмжих зорилготой.
Хөтөлбөрт хамруулдах шалгуурууд:
- Дотоодын их дээд сургуулийн 2 болон түүнээс дээш курсийн үндсэн ангид суралцаж буй Монгол Улсын иргэн
- Гэр бүл нь амжиргааны баталгаажих төвшинөөс доогуур орлоготой буюу сургалтын төлбөрийг төлөх санхүүгийн боломжгүй
- Сурлагын голч дүн 3,2 ба түүнээс дээш байх
- Оюутан залуучуудын дунд зохиогддог нийгмийн аливаа үйл ажиллагаанд манлайлан оролцдог
Жич:
1. Хөтөлбөрт хамрагдах оюуныг шалгаруулахдаа хөдөө орон нутгийн буюу хот суурин газар шилжин суурьшсан амьжиргааны түвшин доогуур өрхийн хүүхдүүдийг түлхүү харгалзан үзэх болно.
2. Дээрх хөтөлбөрт бусад эх үүсвэрээс тэтгэлэг авч буй оюутнууд хамрагдах боломжгүй.
Хөтөлбөрт хамрагдагсдад тавигдах шаардлага:
Тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдсан оюутнууд хамтран нийгэмд тустай жижиг хэмжээний төсөл боловсруулан хэрэгжүүлнэ.
Бүрдүүлэх материал:
- Өргөдлийн маягт (Зориг сангаас бэлтгэсэн маягт бөглөх)
- Сургуулийн тодорхойлолт
- Хоёроос доошгүй багшийн тодорхойлолт (Зориг сангаас бэлтгэсэн маягт бөглөх)
- Суралцсан хугацааны дүнгийн хуулбар
- Өрхийн ам бүл, орлогын тодорхойлолт (Харьяа хороо буюу багийн засаг даргын тодорхойлолт, эцэг эхийн цалингийн тодохойлолт)
- Нийгмийн идэвхи оролцоог үнэлсэн тодорхойлолтууд
- Нэг хувь цээж зураг
- “Тэтгэлэгт хөтөлбөрт өрсөлдөх миний давуу талууд” гэсэн сэдвээр 500 үгтэй эссэ бичих
Шалгаруулалт:
Урьдчилсан шалгаруулалтыг бүрдүүлсэн материалыг үндэслэн, дээр дурдсан шалгуурын дагуу явуулна. Шалгарсан оюутнуудыг ганцаарчилсан ярилцлаганд урьж, ярилцлагын үр дүнгээр эцсийн шалгаруулалтыг хийнэ. Шалгаруулалтыг Зориг сан болон SDC ажилтнуудаас бүрдсэн комисс зохион байгуулна.
Хөтөлбөрт хамрагдах хүсэлтэй оюутнууд шаардлагатай материалыг 2009- оны 9-р сарын 11-ний дотор бүрдүүлэн Зориг санд хүргүүлнэ.

Маягт татаж авах

Маягт татаж авах

Зориг сан
Шуудангийн хаяг: Төв шуудан, ш/х 357 Утас: 315444
Байршил: Энхтайвны өргөн чөлөө 17 Email: zorigfoundation@hotmail.com

Хугацаа хоцорсон материалыг хүлээн авахгүй бөгөөд хүлээн авсан материалыг буцааж олгохгүй.

No comments:

Post a Comment